Оросын дүрвэгчдийг буцааж байна

2016 оны 1 сарын 20

 

Норвеги өчигдөр /I.19/ 13 дүрвэгчийг Орос руу буцаажээ. Түүнчлэн шинэ журмын дагуу 5500 орчим дүрвэгчийг автобусаар тээвэрлэн ОХУ-руу буцаахаар зэхэж байгаа аж. Дайн тулаангүй тайван орноос ирсэн дүрвэгсдийг нэн даруй буцаах журмыг Норвеги өнгөрсөн арваннэгдүгээр сард баталсан юм.

 

Өмнө нь Норвеги дүрвэгсдийг унадаг дугуйгаар Орос руу буцааж байсан аж. Учир нь хоёр орны хилийг явган эсвэл зөвшөөрлийн баримт бичиггүй тээврийн хэрэгслээр нэвтрэх хориотой байдаг юм. Хуулийн энэ цоорхойг ашиглан олон мянган дүрвэгсэд унадаг дугуйгаар Оросоос Норвегийн хилийг нэвтэрчээ. Гэвч ОХУ-ын хилийн орчимд өдөртөө -30 С хүрсэн энэ үед унадаг дугуйгаар явах нь хүндрэлтэй юм. Харин ОХУ-ын талаас дүрвэгсдийг автобусаар тээвэрлэн буцаахыг зөвшөөрсөн байна.

 

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Оросын хилээс 8 км зайтай орших Норвегийн Крикенес дүрвэгсдийг хүлээн авах төвд 70 орчим дүрвэгчийг ОХУ-руу буцаахаар авчирсан аж. Норвеги нь Европын холбооны гишүүн биш боловч Шенгений бүсийн орон юм. Дүрвэгсдийн хэт урсгалын улмаас Шенген бүс хоёр сарын даруу үгүй болохыг Европын холбооны ерөнхийлөгч Дональд Туск мэдэгджээ.

 

Дүрвэгсдийн хямралд өртсөн Европын орнууд энэ он гарсаар Сири, Ирак, Афганистан зэрэг орноос бусад “тайван” улсаас ирсэн дүрвэгсдийг буцааж эхлээд буй юм. Тухайлбал, 800 мянган дүрвэгчийг хүлээн авахаа мэдэгдсэн Герман улс Украинаас ирсэн хүмүүсийг нутаг буцааж эхэлсэн байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна