“Морин хуур-2015” наадмын шилдгээ тодруулна

2016 оны 1 сарын 20

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Морин хуур-2015” наадам энэ жил 29 дэх жилтэйгээ золгож байгаа бөгөөд  наадмын нэгийн даваа өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тайзнаа болсон. Харин гала тоглолт энэ сарын 28-нд СТӨ-нд болно. Нэгийн даваанд 93 бүтээл өрсөлдсөнөөс 25-ийг нь кодоор шалгаруулсан билээ. Энэ даваанд хамгийн их оноо цуглуулсан бүтээлүүдийн нэг нь хөгжмийн зохиолч Д.Дорлигийн аялгуу, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхны шүлэг “Аав л нутаг хоёр минь” дуу бөгөөд БЦДБЭЧ-ийн гоцлол дуучин Б.Батбаатар дуулсан байна.  

 Б.БААСАН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна