Хойд Солонгос “шартуулдаггүй” архи бүтээжээ

2016 оны 1 сарын 20

Согтууруулах ундаа хэрэглэсний маргааш шартах нь түгээмэл үзэгдэл. Тэгвэл Хойд Солонгосын эрдэмтэд шартуулдаггүй архи бүтээжээ. “Pyongyang Times” мэдээлснээр эрдэмтэд хүний биед ашиг тустай хүн орхоодой болон цагаан будааг нэрж шартуулдаггүй архи гаргаж авсан гэнэ. Хүн орхоодойтой архины найрлагад сахрыг түлэнхий цагаан будаагаар орлуулснаар маргааш нь шарталтыг бууруулсан гэжээ. Ким Чен Ун “шартуулдаггүй” архи бүтээсэн “Taedonggang” хүнсний үйлдвэрийг Хойд Солонгосын үндэсний амтыг дэмжих чанарын медалиар шагнасан гэнэ.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун архинд дуртай нэгэн болохыг зарим жишээгээр дурдаж болно. Тухайлбал, 2013 онд авгынхаа ойрын хоёр зөвлөхийг цаазлах тушаал гаргахдаа согтуу байсан талаар эх сурвалжууд мэдээлж байв.

Өмнө нь өнгөрсөн наймдугаар сард Хойд Солонгосын эрдэмтэд Эбола, ХДХВ/ДОХ, хорт хавдар зэрэг эмчилгээгүй өвчний эсрэг эмийг хүн орхоодойноос гаргаж авсан хэмээн удирдагч Ким Чен Ун мэдэгдэж байв. Дэлхийгээс тусгаарлагдсан коммунист дэглэмтэй Хойд Солонгос улс энэ мэт хачирхалтай мэдэгдэл хийх нь элбэг юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна