“Twitter” доголдсоноос хувьцаа нь унав

2016 оны 1 сарын 20

Олон нийтийн сүлжээ “Twitter” вэбсайт болон гар утасны аппликейшн өчигдөр /I.19/ зарим оронд доголдсон юм. Үүний улмаас “Twitter Inc” компанийн хувьцааны ханш хөрөнгийн биржид 3.40 хувиар унасан байна.

“Twitter” сүлжээ техникийн саатлын улмаас үйл ажиллагаа нь бүтэн цагийн турш доголдсон болохыг эх сурвалжууд мэдээлжээ. Сүүлийн үед “Twitter” сүлжээнд хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн нь техникийн саатал үүсэх шалтгаан болж байгаа аж.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ANALYST REPORT

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна