Өнөөдрийн дугаарт

2016 оны 1 сарын 20

 

Өдөр тутмын “Өглөөний сонин”-ныхон өнөөдрийн /013/ дугаартаа “С.Баярцогт тийм данс нээх ёсгүй байсан юм. Яагаад гэвэл...”, “Дөрвөн ЭНХ”, “Эль Чапо дахин баригдсан нь”, “Г.Уянга гишүүн удаан хүлээлгэсэн тогтоолын төслөө өргөн барив” зэрэг цаг үеийн асуудал дэвшүүлсэн нийтлэл, баримттай материалыг тэргүүн нүүрэндээ онцолжээ. Харин удаах нүүрэндээ Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүдээр дамжуулан эрх мэдлээ зузаатгасан эрхмүүдийн талаар хөнджээ. Нэгдүгээр нүүрэнд онцолсон ”Дөрвөн ЭНХ”-ийн нийтлэлийн үргэлжлэлийг гуравдугаар нүүрнээс унших боломжтой. Ипотекийн найман хувийн зээлийн хүүг үргэлжлүүлэн олгож эхэлсэнтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай хийсэн ярилцлагыг цаг үеийн дөрөвдүгээр нүүрнээс уншиж, өөрт хэрэгтэй мэдээллээ авах боломжтой. Зургаадугаар нүүрэнд эрчим хүчний төлбөрөөс хумсалсан их хэмжээний мөнгийг хэн эргүүлж төлөх болон, барилгын компаниудаар нь эргүүлэн төлүүлж чадах эсэхийг Эрчим зохицуулах хорооны дарга С.Отгонбаяраас асуужээ.

Долоодугаар нүүрэнд дэлхий дахин болж өнгөрсөн үйл явдлыг тоймлож, Мексикийн хамгийн том хар тамхины мафийн толгойлогч “Атигар” хочит Хоакин Гузман Лоэраг дахин баривчилсан талаар онцолсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна