Клинтоны хувийн шуудангаар нууц мэдээлэл дамжжээ

2016 оны 1 сарын 20

Хиллари Клинтон

Фото: MediaPunch/face to face / Global Look

 

Хиллари Клинтон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байхдаа сүлжээний хувийн хайрцгаараа авсан зарим захидлууд нууцын өндөр зэрэглэлтэй байжээ. Энэ тухай Fox News сувгаар дамжуулжээ.

 

Клинтоны шууданд хийсэн шалгалтын дагуу, түүнийн хувийн шуудангийн архивт нууц тагнуулын мэдээлэлтэй хэдэн арван захидлууд байсан аж. Эдгээр захидлуудын нууцын зэрэглэл нь өмнө илэрсэн мэдээллүүдээс ч өндөр байжээ.

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр нь дэвшиж байгаа Хиллари Клинтоны эргэн тойронд дуулиан өнгөрсөн жил дэгдсэн юм. Төрийн тусгай хамгаалалттай шугамаар мэдээлэл заавал солилцох журмыг тэрбээр зөрчин нууцын зэрэглэлтэй захидлыг сүлжээн дэх өөрийн цахим шуудангаар илгээж байжээ. Үүний улмаас нууц мэдээлэлтэй цахим шуудан хакеруудын олз болох аюул үүссэн юм. Харин Хиллари өөрөө түүнийг үгүйсгэн хувийн захидлаа устгасан бичлэг харилцааныхаа архивыг шалгуулахаар зохих газарт шилжүүлсэн байлаа. Уул нь эдгээр захидал харилцаа нь хуулийн дагуу Төрийн департаментын архивт шилжих ёстой байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна