Электрон тамхийг гар утсандаа

2016 оны 1 сарын 20

Хэдхэн жилийн өмнө тус тусдаа байсан төхөөрөмжүүд болох гар утас гэрэл зургийн аппарат одоо ухаалаг гар утсанд нэгдсэн. Тэгвэл тамхи татагч хүмүүс гар утас тамхи хоёроо нэгтгэх боломжтой болжээ.

Vaporcade компанийн бүтээсэн Jupiter IO 3 нэртэй ухаалаг гар утас нь электрон тамхиар тоноглогджээ. Ухаалаг гар утас нь Android KitKat 4.4 үйлдлийн системтэй, хоёр батерейтай, 16 цаг тасралтгүй ажиллах хүчин чадалтай. Хэрвээ та электрон тамхиа бага татвал ажиллах хугацаа төдий чинээ уртсана. Электрон тамхиа хэр их татаж буй хэдий хэмжээтэй үлдсэн зэргийг хянах тусгай аппликейшн утсан дээр нь суусан байна.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна