Нэг тэрбумын үнэтэй алтан сандал

2016 оны 1 сарын 20

Үнэтэй тансаг зүйлсийг өндөр үнээр худалдан авч чадал чансаагаа гайхуулах дуртай дээд зиндааны эрхмүүдэд зориулан алтан сандал бүтээжээ.

Гавал хэлбэртэй, суудал, түшлэгийн хэсгээс бусад бүх гадаргууг цэвэр алтаар хийсэн уг сандал 500 мянган ам.доллар буюу монгол мөнгөөр тооцвол нэг тэрбум гаруй төгрөгийн үнэтэй юм.

Уг сандлыг Францын Harow компани бүтээсэн ба суудлын хэсгийг хар хилэнгээр бүрж, ая тухтай байдлыг бүрэн хангасан байна. Одоогоор уг сандлыг худалдан авах захиалга ирээгүй байгаа аж.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна