Г.Уянга Ерөнхий сайдын аавд захидал бичив

2016 оны 1 сарын 20

Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг Засгийн газар өргөн барьж,  Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхийг дэмжсэн. Тэгвэл  энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн аав Чимэд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын аав Сангажав нарт  худам монгол бичгээр захидал бичсэн байна. Захидал бичих шалтгаанаа үр хүүхдүүд нь муу муухай юм хийгээд байгаа ховлохоос өөр аргагүйд хүрсэн, тиймээс  өтгөс буурлуудын амар амгаланг эвдэж байгаадаа бас давхар хүлцэл өчжээ.

Харин гишүүний энэ үйлдлийг  нийгмийн сүлжээнд буруутгах хүмүүс цөөнгүй.  Хэдийгээр Ч.Сайханбилэг Чимэдийн хүү мөн ч, Монголын төрийн Ерөнхий сайд. Ерөнхий сайдын хувиар гаргаж байгаа шийдвэр нь аавтай нь ямар ч хамаагүй. Төрийн асуудлыг эцэгт нь үүрүүлэх гэж оролдож байна гэсэн шүүмжлэл ч нийгмийн сүлжээгээр тархаад байна.

 О.ТУУЛ
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна