АЭХ-г тойрсон “бор шувуу”-д ниссээр

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

АЭХ-г тойрсон “бор шувуу”-д ниссээр

АЭХ-ны тэргүүний сонгох сонгууль нэлээд ширүүн  явагдсан талаар тус холбооны тэргүүнээр сонгогдсон С.Одонтуяа хэвлэлд өгсөн ярилцлага дурдсан байсан. Холбооны тэргүүнд өрсөлдөхөөр 10 хүн нэрээ дэвшүүлсэн ч  ердөө хоёр хүний дунд өрсөлдөөн болсон гэж хэлж болно.

АН-ын эмэгтэйчүүд ерөнхийлөгчөө сонгоод удаагүй ч уг чуулга уулзалттай холбоотой мэдээлэл улс төрийн хүрээнд өрнөсөөр байна. АЭХ-г авах гол зодоон “Алтангадас”, “Шонхор”-ын дунд болсон. АН-ын нэр дэвшигчид бүгд С.Одонтуяатай тохирсон. Хоёр ч удаа санал тоолсон, мөнгө тараасан гээд  Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сонгуультай холбоотой хов жив улс төрийн хүрээнд өрнөсөөр. Тэгвэл бас нэгэн шинэ хов сонсогдох болсон СЗХ-ны дарга З.Нарантуяа нь хэдийгээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч УИХ-аас албан ёсоор чөлөөлөөгүй хэрнээ санал өгсөн гэх явдал. Тэрбээр даваа гаригт болсон АЭХ-ны сонгуульд оролцож, С.Одонтуяагийн төлөө санал өгсөн нь Төрийн албаны хууль, төрийн албаны ёс зүйг зөрчсөн гэж  үзэх хүмүүс байна. Хэрэв түүний санал хүчингүйд тооцогдвол С.Одонтуяа, Г.Ургамалцэцэг хоёр тэнцсэн  бололтой. Ямар ч байсан АН-ын эрчүүд фракциудын зодоондоо эмэгтэйчүүдээ хүртэл татан оролцуулаад байгаа нь тун харамсалтай.

 О.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж