С.Дэмбэрэлийг улируулан сонгов

2016 оны 1 сарын 20

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ажиллаж байгаа бөгөөд УИХ дахь АН-ын бүлгээс түүнийг улируулан сонгох саналтай байгааг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байгаагүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар сонгохыг дэмжин, Байнгын хорооны тогтоол баталлаа.

О.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна