Р.Амаржаргал гарын үсгээсээ татгалзжээ

2016 оны 1 сарын 20

Р.Амаржаргал Ч.Сайханбилэгийг огцруулах саналаасаа хоёр сарын өмнө татгалзжээ

УИХ-ын гишүүн Г.Уянга  Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслөө Улсын Их хурлын дарга З.Энхболдод өргөн барьсан. Түүнийг  УИХ-ын дарга З.Энхболдод Ерөнхий сайдыг огцруулах  тухай хуулийн төслөө   өргөн барьсны дараа Р. Амаржаргал гишүүний албан бичиг мөн л УИХ-ын даргад иржээ. Р.Амаржаргал гишүүний хувьд хоёр сарын өмнө огцруулах саналаасаа буцсан гэдгээ твиттер хуудаснаа бичиж, “холбогдох хүмүүст хэлсэн” тухайгаа нийгмийн сүлжээгээр мэдэгдэж  “Ч.Сайханбилэг  сайн ажиллаж байна. Сонгуулийн өмнө, нийгэм эдийн засгийн байдлыг тогтвортой байлгахын тулд Ерөнхий сайдыг  огцруулах шаардлагагүй”  хэмээн  сэтгүүлчдэд ярилцлага өгч байсан юм. Тэрээр Ч.Сайханбилэгийг огцруулах гарын үсгээсээ татгалзаж байгаагаа  Г.Уянга гишүүнд ч мэдэгдэж байсан гэнэ. Гэвч Г.Уянга гишүүн түүний саналыг үл тоомсорлон  Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төсөлд  Р.Амаржаргалын нэрийг хавчуулсныг эсэргүүцэн, албан бичгээ УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлжээ. Энэ талаар бид Р.Амаржаргал гишүүний ажлын албанаас тодруулахад “ Өчигдөр Р.Амаржаргал гишүүн огцруулах саналаас татгалзсан гэдгээ нотлон УИХ-ын даргад  албан бичиг өгсөн нь үнэн” хэмээн ярьж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна