Осолдсон залуугийн бие хүнд байна

2016 оны 1 сарын 20

БНСУ-ын Чежү арлын дэргэд такси, мотоцикльтэй мөргөлдсөн зам тээврийн осол энэ сарын 17-ны өдөр гарчээ. Тухайн үед мотоциклиор хоёр монгол залуу зорчиж байсан байна. Ослын улмаас тэдний нэг ослын газар амь нас алдаж, нөгөө залуу эмнэлэгт хүргэгдсэн, биеийн байдал тааруу, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Монгол Улсын Гадаад хэргийн яам болоод тус улсад суугаа манай Элчин сайдын яам шаардлагатай бүхий л тусламж, дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна гэж Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Монгол иргэдийн ар гэрийнхэн өнөө өглөө тус улсыг зорьжээ. Зам тээврийн хэргийг Чежү арлын цагдаагийн газар шалгаж буй аж.

Б.БААСАН


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна