Роналдо: Магадгүй би ирээдүйд Америкийн лигт тоглож болох юм

2016 оны 1 сарын 20

Испанийн алдарт “Реал Мадрид” клубын довтлогч Роналдо ирээдүйд Америкийн лигт тоглож магадгүй талаараа ярьжээ.

Тэрбээр “Америкийн лиг бол гайхалтай. Магадгүй би ирээдүйд тэнд тоглож байхыг үгүйсгэх аргагүй юм. Яг хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Өнөөдөр шилдэг тоглогчид Америкийн лигт тоглохоор явж байгааг би мэднэ. Лиг илүү их чанаржиж байна. Тийм болохоор нэг л өдөр тийшээ явахыг хүсч болох шүү дээ. Хөлбөмбөг тэнд хөгжиж байна” хэмээн ярьжээ.

Н.БОЛД

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна