Юрген Клоппт 100 сая фунт стерлинг шаардагдав

2016 оны 1 сарын 20

Тэрээр клубын удирдлагуудад хандан түүнийг багтаа шилжүүлэн авахад 100 сая фунт стерлинг хэрэгтэй байгааг дуулгасан байна. Үүнээс гадна тэрээр түүнийг зөвшөөрөлгүйгээр нэг ч тоглогч багийн бүрэлдэхүүнд орж ирэхгүй  гэсэн хатуухан байр сууриа илэрхийлсэн гэж Британийн Миррор хэвлэл мэдээлжээ. "Би өөрийн багтаа Златан Ибрагимовичийг авмаар байна. Бид түүнд 100 сая фунт стерлинг,  нэн ашигтай гэрээ байгуулах санал тавих хүсэлтэй байна” гэж Клопп өгүүлжээ. Өдгөө 35 настай Ибрагимович Шведийн Мальме, Нидерландын Аякс, Италийн Ювентус, Милан, Интернационал, Испанийн Барселон зэрэг  клубүүдэд тоглож байсан түүхтэй юм. Тэрээр 2012 оноос хойш Пари Сен Жерменд тоглож, тус клубын нэр  хүндийг хөлбөмбөгийн ертөнцөд ахиулж байгаа чадварлаг тоглогчийн нэг болоод байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна