ОХУ 40 тонн хүмүүнлэгийн тусламж илгээжээ

2016 оны 1 сарын 20

 

ОХУ-аас 40 тонн гаруй хүмүүнлэгийн тусламжийг Сирийн бүслэгдсэн хотын иргэдэд хүргэжээ. Хүнс болон бусад тусламжийн барааг Сирийн Дайр-эз-Заур хотын дээрээс шүхрээр буулгасан байна. Сирийн Дайр-эз-Заур хот нь “Исламын улс” бүлэглэлийн хяналтад байгаа юм.

 

Үүний зэрэгцээ Оросын бөмбөгдөгч онгоцнууд Дайр-эз-Заур хотноо “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаарын цохилт өгч 60 гаруй хэт даврагчийг устгасан байна.

 

Сирид дөрвөн жилийн турш үргэлжилж буй иргэний дайны зэрэгцээ “Исламын улс” бүлэглэлийн хүчирхийлэл, дайралт нь энгийн иргэдийг туйлдуулж байгаа юм. Саяхан олон улсын байгууллагаас Сирийн бүслэлтэд байгаа хотуудын өлсөж туйлдсан оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж, хоол хүнс хүргэсэн билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна