Хятадад үйлдвэр дэлбэрчээ

2016 оны 1 сарын 20

China Xinhua News

 

Хятадын зүүн өмнөд нутгийн Цянси мужийн баярын буудлагын пуужингийн үйлдвэрт дэлбэрэлт гарсны улмаас 25 хүн хэлмэгдсэн тухай South China Morning Post сонинд мэдээлжээ.

 

Мөн дөрвөн хүнийг сураггүй болсонд тооцож байна. Тэдгээр хүмүүс тогооч, хамгаалагч нар гэж урьдчилсан мэдээнд өгүүлжээ.

 

Үйлдвэрээс 5 км-ын зайд цохилтын долгион мэдрэгдэж байсан гэж  гэрч нар ярьжээ. Орон нутгийн захиргаа  аврах ажиллагааны онцгой комиссийг байгуулан ажиллаж байна.

 

Уг үйлдвэрт Дорнын шинэ оныг угтахад бэлтгэн ёслолын пуужингийн үйлдвэрлэлийн ажиллагаа нэмэгдсэн байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна