АН-ын ҮЗХ-ны хурал эхлээгүй байна

2016 оны 1 сарын 20

Ардчилсан намын ҮЗХ өнөөдөр 17.00 цагаас хуралдахаар товоо зарласан ч одоогоор хурал эхлээгүй байна. Тус намын ҮЗХ-гоор  энэ зун болох парламентын сонгуульд ИЗНН болоод МҮАН-тай эвсэх асуудлаа ярилцаж,  мөн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар уг асуудлыг тодорхой болгож, тэдгээр намын төлөөллийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнчлэлийн хэдэн хувьд оруулах, УИХ-д нэр дэвших квотыг тодорхой тогтоох, уг асуудлыг Ардчилсан намын дүрэмд тусгах зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн Ч.Сайханбилэгийг огцруулах бичгийн талаар ҮЗХ хэлэлцэх болов уу гэсэн мэдээ байна.

Өнөөдөр хуралдах ҮЗХ-гоор намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх эсэх асуудлыг хэлэлцэх бололтой.

О.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна