Котошёогикү Хакүхог давлаа

2016 оны 1 сарын 20

-Башёгийн 11 дэх өдрийн дараах байдлаар озэки Котошёогикү давж, ганцаараа тэргүүлж эхэллээ-

Хацү башёгийн өнөөдрийн барилдаанд Хакүхо М.Даваажаргал, озэки Котошёогикү нар барилдахаар оноолт таараад байсан. Барилдаанд Котошёогикү илүүрхэн барилдан аваргыг давж, башёг ганцаараа тэргүүлж эхлэв.

Oзэки Котошёогикү өчигдрийн барилдаанд ёкозүна Какүрюүг даваад байсан бол өнөөдөр Хакүхог давлаа. Түүний хувьд энэхүү башёд япончуудын ганц найдвар. Энэ тэмцээний нэг онцлог бол нутгийн бөхчүүд хамгийн сүүлд Эзэн хааны цом хүртсэний 10 жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс энэ удаа япон бөхчүүдээс түрүүлэх зорилготой башёд барилдаж буй. Хэрвээ энэ удаа Япон бөх түрүүлэхгүй бол тэд бүтэн 10 жил үндэсний бөхийнхөө наадамд түрүүлж чадахгүй болох юм. Тиймээс өнөөдрийн барилдаан их анхаарал татаж байсан. Ийнхүү Котошёогикүгийн хувьд үлдсэн өдрүүдийн барилдаанд уналгүй байх даалгавартай үлдлээ. Тэгж чадвал түүнд түрүүлэх боломж байна.

Озэки Котошёогикү маргааш ёкозүна Харүмафүжитэй барилдана.

Oзэки Котошёогикү Хакүхог давж, башёг тэргүүлж эхэллээ.

 

Oзэки Котошёогикү 10 дахь өдрийн барилдаанд ёкозүна Какүрюүг давсан юм.



Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-1
Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж 10-1
Ёкозүна Какарюү М.Ананд 8-3

Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-3 (гэмтэв)

Маэгашира 3 Ичиножёо А.Ичинноров 1-10

Маэгашира 4 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 4-7
Маэгашира 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-8
Маэгашира 13 Таканоива А.Баасандорж 3-3

Башёг одоогоор озэки Котошёогикү 11 даваатай тэргүүлж эхэлсэн бол их аварга Хакүхо, Харүмафүжи нар удаалж байна.

Ч.БОЛОР

 

11日目琴奨菊 vs 白鵬

Posted by SUMO (大相撲) on Wednesday, January 20, 2016

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна