Цахилгааны төлбөрийг баримтжуулна

2016 оны 1 сарын 21

Сарын хэрэглээнийхээ цахилгааны төлбөрөө төлсөн хүн бүхэнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК өнөөдрөөс QR код бүхий, сугалааны кодтой баримт хэвлэж өгдөг болно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчлэгдэж, НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний татвараас иргэд 20 хүртэлх хувийг буцаан авдаг болж буй. Энэ хүрээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК эрчим хүч хэрэглэгчдэд ийнхүү төлбөрийн баримт хэвлэж өгөхөөр болжээ. Цахилгаан хэрэглэгчдийн мэдээллийг системийн нэгдсэн санд оруулах программын ажлыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК ирэх долоо хоногийн Пүрэв гаригаас өмнө хийж дуусгахаар ажиллаж байна.

Иргэд цахилгааныхаа төлбөрийг Хэрэглэгчдэд үйлчлэх төвд болон салбар кассад бэлнээр төлснөөр төлбөрийн баримтаа тэндээсээ шууд авах боломжтой. Харин банканд бэлнээр болон, бэлэн бусаар төлсөн хэрэглэгчид тухайн банкнаасаа баримтыг шаардан авах эрхтэй юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 


ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖ БОЛОН БУСАД БАЙГУУЛЛАГАД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ

Үйлдвэр, аж ахуйн нэгж болон бусад байгууллагад борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно:

Ангилал

Хэмжих нэгж

Тариф

1

Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэр

 

Үүнд: Нүүрс олборлолт, боловсруулалт
Газрын тос, шатдаг хий олборлолт, боловсруулалт
Төмрийн хүдэр олборлолт, боловсруулалт
Бусад ашигт малтмал олборлолт, боловсруулалт

1.1

Энгийн тоолууртай

Төг/кВт.ц

155.90

1.2

3 тарифт тоолууртай

 

 

а

Өдрийн хэрэглээ /өглөөний 06.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

155.90

б

Оройн хэрэглээ /оройн 17.00 цагаас шөнийн 22.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

276.00

в

Шөнийн хэрэглээ /шөнийн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

77.10

2

Бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага

2.1

Энгийн тоолууртай

Төг/кВт.ц

128.50

2.2

3 тарифт тоолууртай

 

 

а

Өдрийн хэрэглээ /өглөөний 06.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

128.50

б

Оройн хэрэглээ /оройн 17.00 цагаас шөнийн 22.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

209.80

в

Шөнийн хэрэглээ /шөнийн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

77.10

2.3

“Цахилгаан тээвэр” ХК

Төг/кВт.ц

77.10

3

Улаанбаатар хот, аймгийн төвийн нийтийн зориулалттай зам талбайн гэрэлтүүлэг болон нийтийн зориулалттай орон сууцны орцны гэрэлтүүлэг

3.1

10, 11, 12, 1, 2 ,3 дугаар саруудад

 

 

а

Өдрийн хэрэглээ /өглөөний 06.00 цагаас оройн 19.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

128.50

б

Орой, шөнийн хэрэглээ /оройн 19.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

77.10

3.2

4, 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудад

 

 

а

Өдрийн хэрэглээ /өглөөний 06.00 цагаас оройн 22. 00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

128.50

б

Орой, шөнийн хэрэглээ /оройн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

77.10

 

АЙЛ ӨРХӨД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ

Айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно:

Хэрэглэгчдийн ангилал

Хэмжих нэгж

Тариф /НӨАТ-гүй/

1

Энгийн тоолууртай

 

 

а

Сарыннийт хэрэглээний 150 кВт.ц хүртэлх хэрэглээг

Төг/кВт.ц

98.40

б

Сарын нийт хэрэглээний 151 кВт.ц болон түүнээс дээшхи  хэрэглээг

Төг/кВт.ц

118.20

2

2 тарифт тоолууртай

 

 

а

Өдрийн хэрэглээ /өглеөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

104.30

б

Орой, шөнийн хэрэглээ /оройн 21.00 цагаас өглөөний 06 00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

77.10

3

Сарын суурь тариф

Төг/сар

2000.00

 

АХУЙН ТООЛУУРГҮЙ ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭЧДИЙН ТӨЛБӨР ТООЦОХ САРЫН ДУНДАЖ ХЭРЭГЛЭЭ

Ахуйн тоолуургүй цахилгаан хэрэглэгчдийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно

Ангилал

Хэмжих нэгж

Сарын хэрэглээ

1

Айл өрх

кВт.ц

350

 

ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГ БАЙГУУЛЛАГАД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ЧАДЛЫН ТАРИФ

Үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагад борлуулах цахилгааны чадлын тарифыг (НӨАТ-гүй) төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно

Ангилал

Хэмжих нэгж

Тариф

1

Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага

төг/кВт/сар

9000

 

ЦАХИЛГААНЫ ЧАДЛЫН ТӨЛБӨР ТООЦОХ АРГАЧЛАЛ

 

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ДЭМЖИХ ТАРИФ

Төв, Өмнөд бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 4.00 төг/кВт.ц-аар тогтоосон ба хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тариф дээр нэмж тооцно.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна