Меркелийн чансаа шалдаа буув

2016 оны 1 сарын 21

Ангела Меркель

Гэрэл зургийг: imago stock&people / Global Look

 

Германы Канцлер Ангела Меркелийн толгойлдог Христийн ардчилсан холбоо ба Христийн нийгмийн холбоо эвслийн барууны төвийн үзэл баримтлалтай намын чансаа дээд зэргээр унаж буйг Германы нийгэм судлаачид мэдэгдсэнийг Reuters дамжуулжээ.

 

Сүүлийн саруудад консерваторуудын дэмжлэг 2,5 хувиар бууран 32,5 хувьд хүрснийг олон нийтийн санал асуулгын дүн харуулжээ. Тэр нь барууны төвийн эвсэл 2013 онд Бундестагийн сонгуульд 33,8 хувийн саналаар ялж байснаас хойших хамгийн доод үзүүлэлт болж байна.

 

Үүний зэрэгцээ, Европын эсрэг санаа бодолтнуудын Германы альтернатив намын буюу баруунтнуудын нөлөө өсч байна. Одоо тэдний дэмжлэг 12,5 хувьд хүрчээ. Тэд 2013 онд 4,7 хувийн дэмжлэгтэй байлаа.

 

Меркелийн чансаа ийнхүү унаж байгаа нь дүрвэгсдийн хямралаас үүдэлтэй гэж Reuters тэмдэглэв. Германы хүн амын бүтцийг аваад үзвэл хүн амынх 40 хувь нь цагаачдын үр сад байгаа юм. Тиймээс германчууд цөөн тооны дүрвэгч хүлээн авах ёстой гэж үзэж байгаа юм. Германы уугуул иргэдийнх нь 45 хувь, цагаачдын 24 хувь нь ийм саналтай байгаа ажээ.

 

Засгийн газрын цагаачдын бодлогыг эсэргүүцэгсэд Берлинд 2015 оны арваннэгдүгээр сарын 7-нд анхны эсэргүүцлийн жагсаалыг хийсэн юм. Түүнд 5000 гаруй хүмүүс оролцож, “Орогнолд хязгаарлалт байх ёстой Меркельд сануулгын улаан хуудас”, “Германыг аварч, Меркелийг зогсооё” гэсэн уриа барьсан байлаа.

 

Өнгөрсөн 2015 онд Европт сая гаруй дүрвэгч ирсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна