Сансарт дэлбээлсэн цэцэг

2016 оны 1 сарын 21

Сансарт ажиллаж байгаа АНУ-ын сансрын нисэгч Скотт Келли өнгөрсөн арванхоёрдугаар сард тэдний баг хөлгийн бүхээгтээ цэцэг ургуулан туршиж байгаа тухайгаа мэдээлсэн. Тэдний хөлгийн бүхээгт ургаж байсан астра цэцэг саяхан дэлбээлжээ. Скотт Келли энэ баярт мэдээгээ өөрийн жиргээ хуудсандаа тавьж бусадтай хуваалцсан байна.

“Сансарт анхны цэцэг дэлбээллээ. Сансарт өөр олон төрлийн амьдрал бий” хэмээн жиргэжээ.

Өмнө нь сансарын орчинд ургамал ургуулах олон туршилт хийгдэж байсан ч төдийлөн амжилттай болж байгаагүй юм.

АНУ-ын сансрын баг энэ туршилтаа жил орчим хийсэн байна. Өмнө нь тэднийг баг бүхээгтэй байцаа ургуулсан бөгөөд ургасан байцааг 2014 онд эх газарт авчирч байжээ. Эх газарт авчраад байцаагаа туршиж үзэхэд хүний биед сөрөг нөлөөлөх зүйлгүй гэсэн лабараторийн хариу гарсан байна. Тиймээс 2015 онд сансрын нисэгчдийн баг бүхээгтээ ногоо ургуулан хүнсэндээ хэрэглэж эхэлжээ.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна