Огцруулах гишүүд ирэхгүй байна

2016 оны 1 сарын 21

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 08.30 цагаас эхэлж, Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэх ёстой байсан ч одоо хэр нь ирц бүрдэхгүй байна. Тус байнгын хороонд харъяалагддаг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн найман гишүүн бүгд, ИЗНН-аас С.Дэмбэрэл гишүүн танхимд ирсэн байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгээс Н.Энхболд гишүүн орж ирж картаа уншуулсан ч төд удалгүй буцааж картаа сугалан авав. Огцруулах төслийг өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн Г.Уянга ч хуралдаанд орж ирж төслөө танилцуулахгүй байгаагаас байнгын хорооны гишүүд асуудлаа хэлэлцэхийг тэвчээртэйгээр хүлээж байна.

Ардчилсан намын гишүүдийн нэрсийг дурдвал, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, А.Бакей, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Н.Батбаяр, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг.

Онцлоход, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөлд УИХ дахь МАН-ын бүлгээс 13 гишүүн гарын үсэг зурсан юм. Гэвч тэднээс хэн нь ч орж ирэхгүй байна.

Г.ДАРЬ, Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна