“Шударга ёс” хуралдаж байна

2016 оны 1 сарын 21

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Уянга нарын өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж буй аж. Энэ асуудалтай холбоотойгоор Г.Уянга гишүүн бүлгийн гишүүддээ тодорхой мэдээлэл өгч буй юм байна.

Засгийн газарт хамтарч байгаа улс төрийн хүчний нэг нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг. Ерөнхий сайдыг огцруулах уу, үлдээх үү гэдэг шийдлээс хамаарч Засгийн газарт үлдэх эсэх нь бас тодорхойлогдоно.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна