Арго багш УИХ-д нэр дэвшинэ

2016 оны 1 сарын 21

“Ардын” гэж дуудуулдаг Арго багш буюу Б.Ариунболд ирэх УИХ-ын сонгуульд нийслэлийн Баянзүрх дүүргээс нэр дэвших болсноо өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ. Нэр дэвших болсон шалтгаанаа “Өнгөрсөн 25 жилийн турш дандаа сонгож ирсэн. Одоо залхаж байна. Сүүлдээ болохоо байлаа. Би орох ёстой бол оръё. Үзсэн найман хэл, өөрийн оюун ухаанаараа төрөө засья гэж бодлоо” хэмээн илэрхийлсэн байна.

Гэхдээ тэрбээр УИХ-д орсон хойноо шударга байж чадах эсэхээ мэдэхгүй байгаагаа нуусангүй. Гэхдээ улс төрийн “зодоон”-д өөрөө орохоор болсон ч дэмжих эсэхийг сонгогчид мэднэ гэдгийг ч хэлжээ. Харин сонгогчдод хандан өөрийг нь дэмжих үү, дэмжихгүй юу гэдгээ өөрийн нь цахим хуудсанд хандан илэрхийлж, шүүмжлэлтэй талыг нь нуулгүй бичихийг хүсээд амжив. Тэрээр муйхар биш уран аргаар улс төрд үзэлцэх гэнэ. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэгчээр хэлээрээ ярьж болохгүй бол “хөлөөрөө” ярина гэдгээ тэрээр мэдэгдэж, “Бид ялна” дуугаар мэдэгдлээ дуусгажээ.

 

Хэлээрээ хэлээд ойлгохгүй бол хөлөөрөө тэмцэнэ! Арго багш УИХ-д Баянзүрх дүүргээс нэр дэвшиж хулгайчуудтай зодолдож тэмцэнэ гэдгээ мэдэгдлээwww.facebook.com/FTVmongolia

Posted by FTV on Wednesday, January 20, 2016

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна