Гурван сарын турш урагдсан мөнгийг эвлүүлэн наажээ

2016 оны 1 сарын 21

Фото: Zhengyi Xie / Zumapress / Global Look

Мэдрэлийн өвчтэй эцгийнхээ урсан 140 мянган юанийн мөнгөн дэвсгэртийг эвлүүлэн наахад хятад хос гурван сарыг зарцуулжээ.

Чэнь нэртэй эрэгтэй орон нутгийн Qianshan Evening News телевизид ярихдаа 85 настай эцэг нь Аньшань тойргийн байшингаа 200 мянган юаниар зараад дараа нь мөнгийг нь хамаатан садангууд нь авчихна гэж айсандаа мөнгүүдийг уржээ. Чэнь эхнэрийнхээ хамт түүнийг мөнгөө банкинд хадгалуулахыг гуйсан ч тусыг олоогүй байна.

Өвгөн мөнгөнийхөө гуравны хоёрыг урж амжсан гэнэ. Чень эхнэрийн хамт гурван сарын турш өдөрт 17 цаг сууж байж мөнгийг эвлүүлэн наагаад банкаар тэднийг солиулан дахин тийм хэрэг гаргуулахгүйн тулд мөнгөө банкинд хадгалуулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна