D&G-гийн шинэ сүрчгийг 81 настай Софи Лорен танилцуулав

2016 оны 1 сарын 21

Видео: Dolce & Gabbana / YouTube

Италийн жүжигчин эмэгтэй Софи Лорен Dolce & Gabbana брэндийн рекламанд тогложээ. Рекламын видео роликийг YouTube-д тавьсан байна. Өдгөө 81 настай Лорен Dolce Rosa Excelsa гэдэг шинэ сүрчгийг танилцуулжээ.

Видеог Оскарын шагналт итали найруулагч Жузеппе Торнаторе найруулж, хөгжмийг нь нэртэй хөгжмийн зохилч Эннио Морриконе бичжээ.

Италийн Dolce & Gabbana загварын ордныг дизайнер Доменико Дольче, Стефано Габбана нар 1985 онд байгуулсан. Хувцас, гоёл чимэглэл, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Өнгөрсөн оны есдүгээр сард Sophia Loren №1 гэсэн уруулын будгийг алдарт жүжигчин Софи Лоренд зориулан гаргасан.

Лорен 71 настайдаа Pirelli-ийн хуанлийн зураг авалтад Наоми Уоттс, Хилари Суонк, Пенелопа Круз, Лу Дуйон нарын хамт оролцож байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна