Залуус яагаад сонгуульд оролцож, саналаа өгдөггүй вэ?

2016 оны 1 сарын 21

“Глоб Интернэшнл төв” ТББ Улаанбаатар хот дахь Их Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр “Ардчилсан сонгуулийн талаар залуусын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх“ төслийг өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээлснээр санал өгөх насны иргэдийн 50,4 хувь нь 18-35 насын залуус байдгийн дөнгөж 20 хувь нь 2012 оны сонгуульд санал өгсөн байна. Харин 18-25 насны залуусын дөнгөж 10 хувь нь л санал өгчээ.

Төслийн гол зорилго нь ардчилсан сонгуулийн талаар залуусын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, саналаа өгнө гэдэг нь залуус ирээдүйгээ өөрсдөө сонгож байгааг ойлгуулан улмаар энэ насны залуусын сонгуулийн идэвхийг дээшлүүлэх явдал юм.

Энэ төсөл Монголын залуус яагаад сонгуульд оролцож, саналаа өгдөггүй шалтгааныг судлан, тэдний үе тэнгийнхэн болох 18-25 насын оюутан залуусын дунд “Залуу санаачлагчдын клуб" байгуулан ажиллуулж, улмаар үе тэнгийнхнийхээ дунд үзэл бодлын лидер болсон тэдгээр залуусаар дамжуулан залууст нөлөөлнө.

Монголд нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн 80 хувь нь 18-35 насны залуус байдаг учраас төслийн баг нийгмийн сүлжээгээр дамжуулан “Миний санал-Миний ирээдүй” мэдээллийн аян өрнүүлнэ. Аяныг клубын гишүүд удирдан, үе тэнгийн залуусын дунд нийгмийн сүлжээгээр өрнөх хэлэлцүүлгийг хөтлөх болно.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна