Муссолинийн өдрийн тэмдэглэл хэвлэгджээ

2016 оны 1 сарын 21

Бенито Муссолини

Гэрэл зургийг: Mary Evans Picture Library / Global Look

 

Бенито Муссолинийн өдрийн тэмдэглэлийг Италид хэвлэн гаргасан тухай ТАСС агентлаг Лхагва гаригт дамжуулжээ.

 

Агентлагийн мэдээлнээр, Италийн дарангуйлагч дуче уг номыг дэлхийн нэгдүгээр дайны үеэр бичжээ. Номыг өмнө нь хэд хэдэн редакциар өөр өөр нэрээр хэвлэж байжээ. Тухайлбал, Mulino хэвлэлийн газар “Дайны тухай миний өдрийн тэмдэглэл” нэртэйгээр номыг хэвлэсэн бол Rubbettino хэвлэлийн газар нь номыг“ 1915-1917 оны Цэргийн сонин” (яг ийм нэрээр Муссолинийн фронтоос бичсэн захидлууд “Италийн ард түмэн” сонинд нийтлэгдэж байжээ) нэртэйгээр гаргасан. Дучегийн захидлуудыг дурдатгалын уран зохиолын шилдэг жишээ гэж зарим шинжээч үзсэн байна. Тэд Муссолинийн захидлын инновацлаг стилийг үнэлжээ.

 

Дэлхийн нэгдүгээр дайн эхлэх үед Бенито Муссолини Италийн Социалист намын гишүүн бөгөөд намын “Аванти!” сонины ерөнхий редактор байв. Тэрээр Герман, Австри-Унгарын эсрэг дайн зарлахын төлөө идэвхтэй зүтгэсэн гээд намаасаа милитаризм төлөө байсан хүн хэмээн хөөгдсөн байв. Итали 1915 онд дайнд нэгдэн орсоны дараа түүнийг цэрэгт татжээ. Тэрээр сайн цэрэг байсан гэдгээ харуулсан бөгөөд дайны дараа өөрийн номнолыг бий болгон фашист нам байгуулжээ.

 

 

 

Муссолини1922 онд Италийн ерөнхий сайд болоод аажмаар тус оронд нэг намын дарангуйлал болон цагдаагийн дэглэмийг тогтоосон юм. Итали 1940 онд Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож, 1943 онд холбоотнуудад буун өгчээ. Муссолини Италийн нийгмийн улс гэх тоглоомын улсын лидер байгаад 1945 оны дөрөвдүгээр сард партизануудад баривчлагдан алуулсан.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна