Парисийн халдлага үйлдэгчдийг нэрлэв

2016 оны 1 сарын 21

 

“Исламын улс” зэвсэгт бүлэглэл “Dabiq” сониноороо дамжуулан өнгөрсөн арваннэгдүгээр сард Францын нийслэл Парис хотноо халдлага үйлдсэн хүмүүсийн нэрийг зарлажээ. Францын хууль хяналтынхан халдлага үйлдэгчдийг хоёроос бусдыг нь хэн болохыг нарийн судлан тогтоогоод байгаа юм. Харин “Stade de France” хөлбөмбөгийн цэнгэлдэхийн гадна амиа золиосолсон хоёр этгээдийн хэн болох нь эргэлзээтэй байв. Учир нь, тэднийг Грекээр дамжин Европт ирсэн Сирийн дүрвэгчийн хуурамч паспортаар Ахмед аль-Мохамед, М аль-Махмуд хэмээн тодорхойлсон байжээ. Харин “Исламын улс” бүлэглэлээс тэрхүү хоёр этгээдийг Иракийн иргэн Укашах аль-Ирак болон Али аль-Ирак хэмээн нэрлэсэн байна. Парист халдлага үйлдсэн этгээдүүдийн дөрөв нь Франц, гурав нь Германы иргэншилтэй байжээ.

 

Үүний зэрэгцээ Францын цагдаагийн газраас 26 настай Салах Абдеслам болон 29 настай Мохамед Абрини нарыг халдлага үйлдэгчдийн хамсаатнаар сэжиглэн олон улсад эрэн сурвалжилж байгаа юм.

 

Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-ны “Хар баасан” гаригт “Исламын улс” бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж 130 хүний амийг хөнөөсөн билээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна