Байнгын хорооны хуралдаан 13.30 цаг болж хойшиллоо

2016 оны 1 сарын 21

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 08.30 цагт зарлан Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр болсон ч бүтэн дөрвөн цаг хүлээсний эцэст хойшиллоо. Ингэхдээ 13.30 цагт тус байнгын хорооны хурадааныг дахин товлолоо.

Хуралдаан бүтэн дөрвөн цагаар хойшилсон шалтгааныг ирц бүрдээгүйтэй холбон тайлбарлахын зэрэгцээ Г.Уянга гишүүнийг огцруулах төслөө танилцуулаагүйгээс боллоо хэмээн буруутгаж буй.

Байнгын хороо нь 19 гишүүнээс бүрддэг, 10 гишүүн ирсэн нөхцөлд ирц 50-аас дээш хувьд хүрч хуралдаан эхлэх боломжтой. Ирцэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн найман гишүүн, ИЗНН-ын гишүүн С.Дэмбэрэл бүртгүүлснээр ес болсон. Тус байнгын хороонд харьяалагддаг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс хамгийн тэргүүнд Н.Энхболд гишүүн орж ирж картаа уншуулсан ч буцаан авсан. Харин огцруулах төслийг санаачилсан Г.Уянга гишүүн олонхи ирцээ бүрдүүлсэн цагт байнгын хорооны хуралдаанд орж танилцуулга хийнэ хэмээн тайлбар хийсэн. Энэ мэт шалтгаанаас болж, байнгын хорооны ирц 50 хувьд хүрэхгүй байсаар хурал 13.30 цагт дахин эхлүүлэхээр боллоо.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна