Гүнж Шарлотт хатан хааныг “гүйцэж түрүүлэв”

2016 оны 1 сарын 21

Их Британийн язгууртнуудын “the Sloaney” сэтгүүл Англид хүмүүсийн хамгийн их ярьж бичдэг “чухал хүмүүс”-ийн жагсаалтыг шинэчилжээ. Хачирхалтай нь жагсаалтын нэгдүгээрт Английн угсаа залгамжлах хунтайж Чарьлз, гүнж Кэйт Миддлтон нарын охин, одоо дөнгөж найман сартай гүнж Шарлотт бичигдэж, аав, ээж, ах, тэр бүү хэл хатан хаан Элизаветаг ардаа орхисон байна.

Тус сэтгүүл охиныг ийнхүү онцлох болсон тухайгаа ингэж бичжээ.  “Их Британийн гүнж Шарлотт Элизабет Диана Гэгээн Мэригийн эмнэлэгт мэндэлсэн цагаасаа хойш олны анхаарлыг онцгой татах болсон. Хэдийгээр бид түүнийг хатан хааны угсаа залгамжлах удмын дөрөвдэх хүн гэдгээс илүү ихийг олж мэдээгүй байгаа ч өхөөрдөм жаахан гүнж манай жагсаалтыг тэргүүлж чадлаа” гэжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна