Хятадад 6.1 магнитудын газар хөдөлжээ

2016 оны 1 сарын 21

 

Хятадын төв хэсгийн нутагт үүрээр /I.21/ 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлснийг АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээлжээ. Газар хөдлөлт 10 км-ийн гүнд болсон аж. Хятадын Хөхнуур мужийн Мэньюань хотноо газар хөдлөлтийн голомт байсныг “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Газар хөдлөлтөөс айсан оршин суугчид -20 хэмийн хүйтэнд автомашиндаа өглөөг угтсан гэнэ. Одоогоор газар хөдлөлтөөс үүссэн хохирол сүйрлийн мэдээлэл гараагүй байна.

 

Мэньюань хот нь 150 мянга орчим хүн амьтай аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна