Иргэд төрийг хянадаг болно гэв

2016 оны 1 сарын 21

“Төрөө хянах ард түмний хяналт” нэгдсэн төсөл хэрэгжүүлэх болсон талаараа өнөөдөр “Иргэдийн шударга шүүх” ТББ мэдээллээ. Энэхүү нэгдсэн төсөл нь Макро болон микро түвшинд хэрэгжих юм байна. Макро түвшний төсөл нь “Ард түмний хяналт 1900-1210 төв” байгуулах аж. Энэ төвд иргэд хандаж, төрийн байгууллагуудтай холбоотой гомдол, санал хүсэлтээ хүргүүлж, төрийн албан хаагч, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьдаг болох гэнэ. Цаашид энэхүү төвөө түшиглэн төрийн албан хаагчидтай холбоотой гомдол мэдээллийн нэгдсэн бааз үүсгэх, иргэний хяналтын нэгдсэн сүлжээг бий болгох юм байна. Харин микро түвшинд хэрэгжих төсөл нь иргэд өөрийн эрхийг хамгаалах чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой төсөл гэж “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдэгдлээ. Ингэж төсөл хэрэгжүүлэх болсон шалтгаан нь өнөөгийн тогтворгүй улс төр, төрийн албаны луйвар, авлигатай холбоотой хэрэг ихээр гарсантай холбоотой аж.

Д.ЖАГАР


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна