Байнгын хорооны оронд чуулган хуралдана

2016 оны 1 сарын 21

Өнөөдөр 08.30 цагт зарласан байсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан ирц бүрдэхгүйн улмаас хойшилж 13.30 цагт эхлэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр болсон ч дахин хойшлуулжээ. Учир нь 14.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарласан байна.

Чуулганы нэгдсэн хуралдааныг хийж дууссаны дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулахаар болж хуралдааны хуваарьт өөрчлөлт оруулжээ. Тус хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг зэрэг анхаарал татах асуудлууд хэлэлцэгдэх юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна