Орост ХДХВ-ын халдвартай хүний тоо нэг саяд хүрчээ

2016 оны 1 сарын 21

 

ОХУ-д ХДХВ-ын халдвартай хүний тоо нэг саяд хүрснийг ДОХ-той тэмцэх үндэсний төвөөс мэдээлжээ. Гэхдээ цаана нь шинжилгээнд хамрагдаагүй ХДХВ-ын халдвартай 500 мянга хүн байж болохыг тус төвөөс мэдээлсэн байна. ОХУ-д өнгөрсөн онд 93 мянган ХДХВ-ын халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. ХДХВ-ын тархалтыг зогсоохын тулд ОХУ-д өвчний эсрэг тэмцэлд зарцуулах мөнгийг хоёр дахин нэмэгдүүлж байгаа аж.

 

ОХУ-д анх 1987 онд ХДХВ-ын халдвар илэрснээс хойш  205538 хүн нас барсан байна.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: INTERFAX

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна