АН бас завсарлага авч ТББХ хэлэлцэх асуудалгүй болов

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

АН бас завсарлага авч ТББХ хэлэлцэх асуудалгүй болов

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэсэн боловч Н.Номтойбаяр гишүүн судлах шаардлагатай учраас тав хоногийн завсарлага авсан тухай мэдээлсэн. Үүний дараа Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлий  иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх хуваартай байсан. Гэвч АН-ын бүлэг эдгээр асуудлаар завсарлага авчээ. Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх ёстой бүх асуудал дээр завсарлага авсан тул хуралдаан өндөрлөв.

Т.ДАВААНЯМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж