“Аймшгийн хоолны меню”

2016 оны 1 сарын 21

Нэгэн хоолны газар хоолны цэсээ монгол, англи хэл дээр гаргах мэргэн ухаан гаргажээ. Харамсалтай нь хоолны цэсэнд орсон хоолыг шарсан гургалдай-boiled anus, хонины толгой- sheep head, чанасан хятай - boiled buttocks гэж орчуулснаас зарим үйлчлүүлэгчийг айлгаж, нөгөө заримынх нь элгийг хөшөөж байгаа гэнэ. Монголчуудын хоол, хүнсэнд таван хошуу малын дотор эрхтэнээр хийсэн зоог түгээмэл боловч малын эд эрхтэнийг хүний эрхтэн мэтээр орчуулсан нь ийнхүү гадаадынхан төдийгүй өөрсдийнхнийг айх, гайхахад хүргэж байгаа бололтой. Мөн Улаанбаатар хотын гудамж, талбай, өнцөг булангийн хоол, зоогийн газрын хоолны цэсэнд заавал байдаг адууны умс, хятайг нутаг, газрын аялга оруулдаг юм уу бүү мэд умас, умыс, хитай, гита, кита зэргээр янз янзаар бичиж байгаа нь нийтээр дагаж мөрдөх монгол хэлний нэгдсэн толь бичигтэй болох цаг болсныг харуулж байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна