Онгоцны ослоор хүн үхэхээ болино

2016 оны 1 сарын 21

Онгоцыг тээврийн хэрэгсэл болгон ашиглаж эхэлснээс хойш онгоцны сүйрлээр олон хүн амиа алдсан. Харин энэхүү эмгэнэлт үйл явдлыг дахин давтагдуулахгүй байхыг хүссэн хэсэгт судлаачид шинэ санаа бодож олжээ.

Тэд онгоцны кабин хэсгийг саланги хийн, осол болох үед зорчигчдыг аюулгүй байлгах боломжтой гэх санааг дэвшүүлжээ. Тэдний бодож гаргасан шийдлээр зорчигчид ослын үед кабин хэсэгтэйгээ онгоцны эх биеэс салж, дээд хэсэг дэх шүхрүүд автоматаар дэлгэгдэн газардах үед доод хэсэгт тусгай зөөлөвч хийлэгдэх аж.

Ингэснээр зорчигчид ямар ч аюулгүйгээр эх газартаа буух боломжтой болох гэнэ.

Т.МӨНХ
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна