Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах тендерийг дахин зарлах тухай

2016 оны 1 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслийн хүрээнд “Иргэний оролцооны эрх зүйн орчны нөхцөл байдлын нэгдмэл, судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн зарим хуулийн нэмэлт өөрчлөлтийг болон холбогдох хуулийн төсөл шинээр боловсруулах” ажлыг гүйцэтгэх зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй  хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээг нийтийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн 5 зөвлөх гүйцэтгэх бөгөөд дараах ерөнхий шаардлага хангасан байна. Үүнд:

  • Эрх зүйч мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй /Үндсэн хуулийн эрх зүй, Захиргааны эрх зүй, Хүний эрхийн болон холбогдох чиглэлээр мэргэшсэн/;

  • Мэргэжлээрээ 8-аас дээш жил ажилласан туршлагатай байх;

  • Аливаа бодлогын баримт бичиг боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх; /Хууль зүйн бодлогын баримт бичиг, хуулийн төсөл боловсруулах ажил өмнө гүйцэтгэж байсан бол давуу тал болно./

  • Төрийн байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд олон нийтийн оролцооны асуудлаар зохих мэдлэг, туршлагатай байх;

  • Мэдээ, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийхтэй холбогдох хэрэглээний програмыг ашиглах, монгол хэлний бичгийн болон баримт бичиг боловсруулах, илтгэх, тайлагнах ур чадвартай байх;

  • Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх;

  • Хөдөө орон нутагт түр хугацааны томилолтоор ажиллах боломжтой байх;

Мэдүүлгээ ирүүлж буй хувь хүн уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох  дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Өөрийн танилцуулга, боловсрол, мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг г.м

  • Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын  жагсаалт, энэ талаар тодорхойлолт гаргаж өгөх боломжтой хоёр байгууллагын холбоо барих албан тушаалтаны нэр, утасны дугаар.

Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна. Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж дугтуйлан дор дурдсан хаягаар 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 16.30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Холбогдох хаяг: “Иргэдийн оролцоо” төслийн нэгж. Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол Улс-14201.

Төрийн ордон. Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 1. 465 тоот өрөө. Утас:+976-51-266876, Цахим шуудан: sunjid@president.mn

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна