Хүний гэдэснээс 6 метр шимэгчийг олжээ

2016 оны 1 сарын 22

Фото: The New England Journal Medicine

Хятадын Шиянь хотын нэгэн эмнэлгийн өвчтөнөөс зургаан метрийн шимэгч өтийг эмч нар  олсон тухай The New England Journal of Medicine гэх анагаахын сэтгүүлд бичжээ.

Жин хасагдаж, бөөлжис зутгах боллоо гэсэн гомдолтойгоор 38 настай  хүн эмнэлэгт хандсан байлаа. Тэрээр хоёр жилийн  турш гэдэс дотор нь байнга өвдөж, цус багасаж байсан гэнэ.

Эмч нар эхлэн үзээд өвчнийг илрүүлээгүй байв. Харин түүнээс авсан шинжилгээний дээжээс үхрийн гуурын өндөг илэрчээ. Эмчилгээний дүнд шимэгчийг салган авч чаджээ. Өтний урт нь 6,2 метр байсан гэнэ.

Эмч нар тогтоосноор өвчтөн түүхий үхрийн маханд дуртай байсан гэнэ. Үхрийн энэ шимэгчийн урт нь хүний гэдэс  дотор 10 метр хүрч чаддаг гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна