Египетэд бөмбөг дэлбэрч зургаан хүн үрэгдлээ

2016 оны 1 сарын 22

Фото: Fayed El-Geziry / Zuma / Global Look

 

Каир хотын дагуул Газад  бөмбөг дэлбэрсний улмаас багаар тооцоход зургаан хүн үрэгдлээ гэж Reuters дамжуулжээ.

 

Пирамидууд  руу хүрэх замд уг хэрэг гарсан байна. Зам дагуу алан хядагчид бүгж байна гэсэн мэдээлэл авсан цагдаагийнхан  уг  байранд очин дотор нь орох үеэр бөмбөг дэлбэрчээ. Амь үрэгдэгсдийн гурав нь цагдаагийн ажилтан байжээ. Өөр 13 хүн шархтсан аж.

 

Тус улсын Дотоод хэргийн яам  бөмбөг дэлбэрсэн хэргийг  Египетэд хориод буй “Мусульман ахан дүүс” хөдөлгөөн үйлдсэн гэж үзлээ. 2013 онд тэднийг төлөөлсөн Мохаммад Мурсийг засгаас зайлуулсны дараа  исламын хэт даврагчид идэвхжээд байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна