Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгоно

2016 оны 1 сарын 22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжин анхны хэлэлцүүлгээр баталлаа.

Уг тогтоол батлагдсанаар хүүхэд бүрт алагчлахгүй сар тутам 20 мянган төгрөг олгох болж байна.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд 2016 оны төсвийн тодотголыг цугт нь оруулж ирэхгүй болохоор нэг хүүхдэд 20 мянган төгрөг биш, 12 мянган төгрөг оногдох болж байгаа. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ. Хэзээ төсвийн тодотголыг оруулж ирэх вэ гэдгийг тодруулж байлаа. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ батлагдсан төсвийнхөө хүрээнд хүүхдийн мөнгийг бууруулахгүйгээр 20 мянган төгрөг олгоод явах боломжтой. Дутагдсан эх үүсвэр дээр нь төсвийн тодотголыг Засгийн газар оруулж ирнэ гэсэн хариулт өгсөн юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна