ИЗНН Шударга ёстой хамтрах уу?

2016 оны 1 сарын 22

Сонгуулийн сураг ажгаар жижиг намууд нэг нь нөгөөдөө “хайр” зарлаад эхэлжээ. Үүний тод жишээг УИХ-д суудалтай хоёр намын “хайрын захидал” гэрчилж байна. Нэгдүгээр сарын 19-ний өдөр МАХН-МҮАН-ын “Шуарга ёс” эвслийн бүлгээс ИЗНН-д хаяглан албан бичиг илгээжээ. Албан бичигтээ Шударга ёсныхон Монгол орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд, ард түмний амьдрал муудаж байгааг дурдаад тулгамдсан асуудлыг ард түмний талд ашигтайгаар шийдвэрлэхийн ИЗНН-тай хамтран ажиллахыг санал болгожээ.

ИЗНН-аас УИХ-д сууж буй гишүүд “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралд сууж болохын сацуу санал бодлоо илэрхийлэх эрхийг нь өгч буй төдийгүй цаашдаа нэгдэж ажиллах боломжтойг ч дурдсан байна. ИЗНН-ынхан энэхүү саналыг хэрхэн хүлээн авсан хийгээд ямар хариу өгөх эсэхээ одоогоор нууцалж байна. Ямартай ч сонгуулийн давалгаа хэзээний эхэлж, түүнийгээ дуулиан, шуугиан болголгүй аажуу намжуухан үргэлжлүүлсээр байгаа ажээ.

Д.ЦЭЦ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна