Орос Туркийн хилд бааз барихаар төлөвлөсөн үү?

2016 оны 1 сарын 22

Латакиа дахь Оросын агаарын баазаас байлдааны онгоц хөөрч буй нь

 

Турктэй хил залгаа Сирийн баруун хойд хэсгийн нутагт ОХУ агаарын бааз барихаар төлөвлөж байна хэмээн АНУ-ын цэргийнхэн хардаж байна. Энэ тухай АНУ-ын албаныхан “CNN” агентлагт ярьжээ. АНУ-ын эх сурвалжийн мэдээлснээр Сирийн Эль-Камышлы хот дахь нисэх онгоц газардах талбайд Оросын цэргийнхэн үзэгдэх болсон гэнэ. Сирийн Засгийн газрын мэдэлд байдаг энэ талбай нь АНУ-ын тэргүүлсэн цэргийн эвслийн “Исламын улс” бүлэглэлтэй тулалдаж буй бүстэй ойр боловч Латакиа дахь Оросын агаарын баазаас хол оршдог гэнэ. Одоогоор АНУ-ын албаныхан Оросын цэргийнхний “сэжигтэй” үйл ажиллагааг ажиглаж, ямар нэгэн хариу үйлдэл төлөвлөөгүй гэнэ.

 

ОХУ нь Туркийн хилийн ойролцоо агаарын бааз байгуулах нь хоёр улсын зөрчлийг улам хурцатгах аж. Өмнө нь Туркийн арми өнгөрсөн арваннэгдүгээр сард Оросын байлдааны онгоцыг Сирийн хойд хэсэгт сөнөөснөөр хоёр орны харилцаа муудсан юм. Энэ хэргээс үүдэн ОХУ нь Турктэй харилцаагаа тасалж, Анкарагийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна