Саудын Арабт шатар тоглохыг нүгэл гэж зарлажээ

2016 оны 1 сарын 22

Фото: Hassan Ammar / AP

Саудын Арабын  шашны  дээд удирдлага шатар тоглохыг исламд харшилдаг гээд нүгэл хэмээн  зарласан тухай The Guardian сонин бичив.

Абдуль-Азиз ибн Абдуллах Аль аш-Шейх  шинэ  номнол лүндэнгээ тайлбарладаг телевизийн шоунд оролцохдоо үзэгчдийн асуултад хариулах үеэр “Шатар мөрийтэй тоглоомын тоонд орох учраас учраас исламд харшилна” гэж хариулжээ.

Дээд Муфтий энэ санаагаа “архи, мөрийтэй тоглоом, онгон шүтээн, мэргэ” зэргийг хориглосон  Коран судрын шүлгээс иш татан тайлбарласан байна.

Британийн сонин, шатрыг тэнд арай хорихгүй, “бага зэргийн нүгэл” гэж хөгжмийг үздэг шиг  статустай болгоно байх гэж таамаглав.  Ираны 1979 оны исламын хувьсгалын дараа д шатар тоглохыг хориглосон бөгөөд  бооцоогүйгээр тоглож болох зөвшөөрлийг 1988 онд өгчээ. Мөн  Иракт ч шиитийн  удирдлага нь шатрыг хориглосон юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна