“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт

2016 оны 1 сарын 22

Өдөр тутмын “Өглөөний сонин” өнөөдрийн /015/ дугаартаа ”Ерөнхий сайдын суудлын наймаа шинэ бондтойгоо гацлаа”, “Үүрэг гүйцэтгэсэн Засгийн газар”, “Өмгөөлөгч Б.Батзаяагийн баривчилгааны цаад гогцоо”, “БНХАУ-д сахилгын шийтгэлтэй Элчин сайд томилогдох гэж байна”, “Диана гүнж хунтайж Чарльз нар нууц охинтой байжээ”, Засгийн газар ичсэн нүүрэндээ Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалтад авах байх” зэрэг цаг үеийн асуудал дэвшүүлсэн нийтлэл, баримттай материалыг тэргүүн нүүрэндээ онцолжээ.

Мөн загвар өмсөгч, Эх дэлхийн мисс тэмцээний оролцогч Б.Баярцэцэгтэй хийсэн  өөрийнх нь уран бүтээл болон ажлынх нь амжилтын гарааг эхлүүлсэн сонирхолтой ярилцлага, “Саддам Хусейнээс өмнөх ба хойших Исламын улс бүлэглэлийн жинхэнэ түүх” тоймчийн нийтлэл, “Дэлхийн сонорт Монголыг аваачсан эрхмүүд” гэх зэрэг хаана ч нийтлэгдээгүй уншууртай, сонирхолтой мэдээллүүдийг нийтэлжээ.

Дашрамд дурдахад “Өглөөний сонин” нийтлэлийн бодлого, өнгө төрхдөө шинэчлэл хийсэн бөгөөд цаашдаа ч уншигчид, захиалагч нартаа чиглэсэн олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна