Р.Бурмаа сайдаас уучлал гуйжээ

2016 оны 1 сарын 22

ХҮН/Хөдөлмөрийн үндэсний нам/-ын өмгөөлөгч Г.Батбаяр “Ийгл” ТВ-д орсон ярилцлагын үеэрээ “ХХАА-н сайд Р.Бурмаа нь Дорнод аймгийн Халх гол сумын газар нутгийг гадаад иргэдэд зарсан” гэх мэдэгдлийг хийж байсан. Харин үүнийг нь ХХАА-н сайд Р.Бурмаагийн зүгээс гүтгэсэн, худал мэдээлэл тараасан гэж үзэн, хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад байсан. Тэрхүү гомдлын дагуу ХҮН-ын өмгөөлөгч Г.Батбаярыг хариуцагчаар татан шүүх хурлыг СБД-ийн 1-р тойргийн шүүх өмнө оны хуралдуулсан боловч хариуцагч талын өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар 2 ч удаа хойшлуулаад байсан бол өчигдөр шүүх хурал хуралдан шийдвэрээ гаргажээ.

Шүүх хурлын үеэр өмгөөлөгч Г.Батбаяр өөрийн буруугаа хүлээж, Р.Бурмаа сайдаас уучлал гуйсан байна. Ингээд ХҮН-ын өмгөөлөгч Г.Батбаярын “ХХАА-н сайд Р.Бурмаа нь Дорнод аймгийн Халх голын газар нутгийг гадаад иргэдэд зарсан” гэх мэдээлэл нь худал бөгөөд өмгөөлөгч Г.Батбаярыг буруутай гэж шүүхээс тогтоосон байна.

Д.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна