1500 ААН өрөө барагдуулна

2016 оны 1 сарын 22

Нийгмийн даатгалын өр, авлагыг бууруулах үүднээс ирэх сарын 20-ноос ажил олгогчдыг тайлангаа нөхөн төлөх боломжийг олгохоор болжээ. Энэ жилийн хувьд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж байгаа учраас ирэх сарын 20-нооc эхлүүлэхээр болжээ. Урьдчилсан байдлаар 1500 гаруй аж ахуйн нэгж нийгмийн даатгалын өр, төлбөрөө барагдуулах тооцоотой байгаа аж.

Энэ ажлыг өнгөрсөн жил ч зохион байгуулсан юм. Өнгөрсөн жилийн хувьд аж ахуйн нэгж, ажил олгогчдын нийгмийн даатгалд төлөх өр 70 тэрбум төгрөгт хүрч байжээ. Энэ дундаас 40 тэрбум төгрөг нь хуримтлагдсан авлага гэж бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл,  120 хоног доторх авлагыг урсгал хэмээн нэрлэдэг. Харин 120 хоногоос хэтэрвэл хуримтлагдсан авлагад тооцогддог байна. Ингээд 120 хоног хэтэрч, өр ихээр хуримтлагдсан тохиолдолд дансыг нь хаах арга хэмжээ авдаг. Харин дараагийн ээлжид шүүх хяналтын байгууллагад шилждэг гэв. Тэгвэл өнгөрсөн жил 3000 гаруй аж ахуйн нэгжийн дансыг нээж, өр, авлагын асуудлыг шийдвэрлэсэн байна. Нийтдээ 6.7 тэрбум төгрөгийн өрийг аж ахуйн нэгжүүд барагдуулжээ.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна