Хятад Египетэд хөрөнгө оруулна

2016 оны 1 сарын 22

 

Хятадын ерөнхийлөгч Си Жинпин Египетэд айлчлах үеэр хоёр орны хооронд 15 тэрбум ам.долларын өртөгтэй дэд бүтцийн хөрөнгө оруулалтын 21 гэрээ байгуулжээ. Египетийн эрчим хүч, зам тээвэр зэрэг олон төрлийн дэд бүтцийн төслүүдэд Хятад улс хөрөнгө оруулахаар болсон байна.

 

Хятадын дарга Си Жинпин Ойрхи-Дорнодын айлчлалынхаа хүрээнд өчигдөр /I.21/ Египетэд газарджээ. Хятадын даргын айлчлал Египетийн дарангуйлагч Хосни Мубаракийн 30 жилийн дэглэмийг нураасан 2011 оны Арабын Хавар хувьсгалын ойн өмнө болсноороо өндөр хамгаалалт дор болсон байна.

 

Саудын Арабаас эхэлсэн Си Жинпиний Ойрхи-Дорнодын айлчлал Иранд айлчилснаар өндөрлөх юм. Си Жинпин Саудын Арабт хамтын ажиллагаа, судалгаа, хөрөнгө оруулалт, худалдаа, сансрын технологи, сэргээгдэх эрчим хүч, газрын тос зэрэг олон салбарт 14 санамж бичигт гарын үсэг зуржээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: THE CHRISTIANS SCIENCE MONITOR

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна